link
Онлайн сургалтын үйл ажиллагааг танхимын сургалттай хослуулан зохион байгуулж орчин үеийн сургалтын системийг ашиглаж буй Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургуультай ШУТИС 2023оны 3-р сарын 27-нд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус сургууль нь 2012 оноос амжилт Академиас 2018 онд салбарлан гарсан бөгөөд өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой хэн бүхэнд сүүлийн үеийн хамгийн эрэлттэй мэргэжлээр мэргэшүүлэн ромбо, диплом, сертификат олгодог.

ШУТИС нь Мэдээлэл, холбоо, технологийн боловсролын хамтарсан хөтөлбөрийг боловсруулан ерөнхий боловсролын “Смарт сургууль”-ийн дунд болон ахлах ангийн сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэх, суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох аж үйлдвэр, бизнес, эрдмийн байгууллагатай танилцах хамтын дадлагын хөтөлбөр болон олон улсын оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship