link
ШУТИС-ийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн захирлын зөвлөлийн хурлын үеэр Монголын үндэсний сар шинийн баяр, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Төрийн дээд одон медалиар шагнагдсан багш нарыг хүлээн авч баяр хүргэлээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Эрчим хүчний сургуулийн ахмад багш Ш.Ангар, Алтан гадас одонгоор шагнагдсан ГУУС-ийн салбарын эрхлэгч М.Оюунтөгс, дэд профессор В.Алимаа, багш Б.Орхонтуул, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн ахлах багш Ц.Батцэцэг, ШУТИС-ийн захиргааны Хүний нөөцийн албаны мэргэжилтэн Д.Цэнгэлмаа, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан тэмдгээр Барилга, архитектурын сургуулийн профессор Э.Нинжгарав нарт ШУТИС-ийн захирал доктор, профессор Т.Намнан, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд алд цэнхэр хадаг, мөнгөн аяга, цэцгийн баглаа, цагаан идээг хүндэтгэн барьж баяр хүргэлээ.


RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship