link
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 11-12 дугаар ангийн 86 сурагчдад мэргэжил сургуулиа бодитой мэдээлэлд тулгуурлан сонгох, нээлттэй хүртээмжтэй мэдээлэл өгөх, их сургуулийн сургалт, судалгааны орчинтой танилцуулах зорилготой ШУТИС-Тур аяллыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн багш, сэтгэл зүйч, удирдлагууд ШУТИС-тай хамтран зохион байгууллаа. Сурагчдыг ШУТИС-ийн урлаг зааланд хүлээн авч ШУТИС-ийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа, ШУТИС-ийн танилцуулгыг Оюутны хөгжил, соёл үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа нар танилцуулав. Мөн сурагчдад энэ жилийн элсэлтийн шалгалтын онцлог, MUST ELSELT апликейшний талаар мэдээлэл өглөө. Сургалтын орчинтой танилцах аяллыг ШУТИС-ийн оюутны соёмбо клуб удирдан зохион байгуулж, ШУТИС-ийн Музейг ажилтан Д.Соджаргал, Нээлттэй боловсролын төвийн лаборатори анги, танхимыг төвийн захирал Д.Ганбат, мэргэжилтэн П.Цэрэнчимэд нар танилцууллаа.



RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship