link

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэлээс
2023-03-29 12:12 Ганбилэг

Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, захирал Т.Намнан удирдан явуулав.

        Хуралд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Ууганбаяр, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Механик тээврийн сургуулийн захирал Ж.Хашбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, нар оролцов.

         Барилга архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар чөлөөтэй,   Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар Оюутны холбооны тэргүүн Ш.Өнөболд нар хуралд оролцсонгүй.

           Шинжлэх ухааны технологийн тэргүүний ажилтан Э.Нинжгарав, Алтангадас одонгоор шагнуулсан Д.Цэнгэлмаа, Б.Орхонтуул, Ц.Батцэцэг, Г.Оюунтөгс, В.Алимаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнуулсан Ш.Ангар нарт хүндэтгэл үзүүлэв.

Хэлэлцэх асуудал

  1. Юнеско-ийн тэнхим байгуулах тухай

      Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр

  1. ШУТИС-д 2023-2024 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам

      Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү

      Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа

Хэлэлцэж шийдвэрлэсэн нь:

Нэг. Юнеско-ийн тэнхим байгуулах тухай

  1. ШУТИС-ийн дэргэд Нийгмийн өөрчлөлт, тогтвортой хөгжлийн “Юнеско-ийн тэнхим” байгуулахыг дэмжив.
  2. Тэнхимын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж танилцуулах, үйл ажиллагааны хувьд удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Гадаад харилцаа нийгмийн түншлэлийн албанд үүрэг болгов.
  3. Юнеско-гийн тэнхимийн эрхлэгчээр Б.Очирбатыг томилох, орон тооны асуудлыг судалж танилцуулахыг Хүний нөөцийн албанд үүрэг болгов.

Хоёр. ШУТИС-д 2023-2024 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журмын төсөлд ШУТИС-ийн захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, ШУТИС-ийн захирлын тушаалаар батлахыг дэмжив.

Гурав. Бусад асуудал

  • ШУТИС-ийн санхүүгийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын дүнг танилцуулж, авлага бууруулахтай холбогдуулан ШУТИС-ийн захирлын албан даалгаврын биелэлтийг хангах, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтын үр дүнг ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив.
  • Гадаад хэлний сургуулийн ахмад багш М.Наранцэцэгт эмчилгээний зардалд зориулан Гадаад хэлний сургуулиас 2 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.

 

 

ШУТИС-ийн Захирлын ажлын алба

LAST
MORE ...

Affiliated schools