Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...
Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, захирал Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Ууганбаяр, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Механик тээврийн сургуулийн захирал Ж.Хашбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, нар оролцов.
Барилга архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар чөлөөтэй, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар Оюутны холбооны тэргүүн Ш.Өнөболд нар хуралд оролцсонгүй.
Шинжлэх ухааны технологийн тэргүүний ажилтан Э.Нинжгарав, Алтангадас одонгоор шагнуулсан Д.Цэнгэлмаа, Б.Орхонтуул, Ц.Батцэцэг, Г.Оюунтөгс, В.Алимаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнуулсан Ш.Ангар нарт хүндэтгэл үзүүлэв.
Хэлэлцэх асуудал
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр
Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү
Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа
Хэлэлцэж шийдвэрлэсэн нь:
Нэг. Юнеско-ийн тэнхим байгуулах тухай
Хоёр. ШУТИС-д 2023-2024 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журмын төсөлд ШУТИС-ийн захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, ШУТИС-ийн захирлын тушаалаар батлахыг дэмжив.
Гурав. Бусад асуудал
ШУТИС-ийн Захирлын ажлын алба