2026 оны 10 сарын 30-ны өдөр Ректор Т.Намнан ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч ноён Али Курттэй уулзаж, тус байгууллагын тусламжтайгаар инженер, технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад шинэ технологи, инновац хөгжүүлэх мэдлэг, ур чадвар, дадал олгох, инженерийн сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор 2024 онд байгуулагдсан "Жазари” лабораторийн үйл ажиллагааг өргөтгөж, хог хаягдал бууруулах, дахин боловсруулах, нөөцийг үр ашигтай ашиглах судлагаа хөгжүүлэх лаборатори байгуулах талаар санал солилцож, хамтран ажиллахаар тохирцлоо.
Уг санаачлагыг БНТУ-ын Тэргүүн хатагтай Эмине Эрдоганы санаачлан хэрэгжүүлдэг хог хаягдалын менежментийн “Zero Waste” төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх юм.

Гадаад харилцааны алба
БНТУ-ын ТИКА байгууллагатай хог хаягдал бууруулах, дахин боловсруулах чиглэлээр хамтран ажиллана.
ШУТИС-ийн Хэвлэлийн газар орчин үеийн өнгөт дижитал хэвлэх машин ашиглалтад орууллаа
ШУТИС-ийн Хувцас судлалын төв 25 жилийн ойгоо тэмдэглэж, дижитал загвар зохион бүтээлтийн DIF3 HUB лабораторийг нээлээ
“ШУТИС, ВОНЖУ хотын инженерийн боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хэлэлцлээ”
ШУТИС материал судлал, инженерчлэлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв