2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Вонжу хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ким Жи Хён, Ким Сон Дун, Аж үйлдвэр, эдийн засгийн хорооны дарга Хван Ги Сан, тус хорооны гишүүн Ан Гён Хо, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Сон Жүн Ги нар Шинжлэх ухаан, технологийн их сургуульд зочиллоо.

Төлөөлөгчдийг ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж нар хүлээн авч, Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд уулзалт зохион байгуулан, боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтын үеэр ШУТИС болон Вонжу хотын Халла их сургуулийн хамтран хэрэгжүүлж буй метроны инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх 2+2 хамтарсан сургалтын хөтөлбөрийг цаашид дэмжин хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.
Түүнчлэн Вонжу хотод үйл ажиллагаа явуулдаг бусад их сургуулиудтай ШУТИС-ийн хамтын ажиллагааг өргөжүүлж, ухаалаг тээвэр, биомеханик инженерчлэлийн чиглэлээр хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа Вонжу хотын төлөөлөгчид илэрхийлэв.
Энэхүү уулзалт нь Монгол, Солонгосын их сургуулиудын хамтын ажиллагааг хот, орон нутгийн түвшинд өргөжүүлэх, инженерийн боловсрол, судалгаа, инновацын чиглэлээр хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм.
“ШУТИС, ВОНЖУ хотын инженерийн боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хэлэлцлээ”
ШУТИС материал судлал, инженерчлэлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
GREENFUTURE олон улсын төслийн хүрээнд их сургуулиудын тогтвортой хөгжлийн үнэлгээний асуудлыг хэлэлцлээ
ШУТИС, Азийн сан хамтран 10 аж ахуйн нэгжид хиймэл оюуны шийдэл нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлнэ
ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академийн технологийн их сургуулийн “Эрчим хүчний технологи, химийн инженерчлэлийн сургууль”-тай Химийн инженерчлэлийн бакалавр, магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо