link
2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Вонжу хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ким Жи Хён, Ким Сон Дун, Аж үйлдвэр, эдийн засгийн хорооны дарга Хван Ги Сан, тус хорооны гишүүн Ан Гён Хо, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Сон Жүн Ги нар Шинжлэх ухаан, технологийн их сургуульд зочиллоо.

Төлөөлөгчдийг ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж нар хүлээн авч, Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд уулзалт зохион байгуулан, боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтын үеэр ШУТИС болон Вонжу хотын Халла их сургуулийн хамтран хэрэгжүүлж буй метроны инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх 2+2 хамтарсан сургалтын хөтөлбөрийг цаашид дэмжин хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.
Түүнчлэн Вонжу хотод үйл ажиллагаа явуулдаг бусад их сургуулиудтай ШУТИС-ийн хамтын ажиллагааг өргөжүүлж, ухаалаг тээвэр, биомеханик инженерчлэлийн чиглэлээр хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа Вонжу хотын төлөөлөгчид илэрхийлэв.
Энэхүү уулзалт нь Монгол, Солонгосын их сургуулиудын хамтын ажиллагааг хот, орон нутгийн түвшинд өргөжүүлэх, инженерийн боловсрол, судалгаа, инновацын чиглэлээр хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм.
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION