Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Илчээ алдаагүй үгс” яруу найргийн наадам 2026 оны 11 сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус наадам нь бүрэлдэхүүн сургуулийн оюутнуудын дунд болсон бөгөөд бүтээл хүлээн авах зарласан хугацаанд нийт 64 яруу найрагч оюутан шүлгээ ирүүлж эхний шатны сонгон шалгаруулалтаар шилдэг 12 найрагчийг шалгаруулан 2-р шатанд оролцууллаа.


Шүүгчээр МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, яруу найрагч, орчуулагч Мө.Батбаяр, 41 дэх удаагийн Болор цомын эзэн, яруу найрагч С.Начин, “Хэцүү анги”, “Тусгай салаа” киноны зохиолч А.Амарсайхан, НХС-ийн Олон нийтийн харилцаа хөтөлбөрийн багш Д.Ариунтогос нар ажиллаа.
Шилдэг 12 яруу найрагчаас дараагийн шатанд 5 оюутан шалгарч шүүгчдээс өгсөн “ИЛЧ” сэдвийн хүрээнд 5 минутанд шүлэг зохиож үгийн урнаар өрсөлдлөө. Наадмын үйл ажиллагаанд ОНХ хөтөлбөрийн оюутан Ч.Энэр, Б.Болортунгалаг нар урлагийн үзүүлбэрээр оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Наадмын шилдгүүд:
Цаашид энэхүү яруу найргийн наадмыг бүх их дээд сургуулиудын дунд зохион байгуулахыг МЗЭ-ээс санал гаргаж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Зохион байгуулсан: НХС-ийн Олон нийтийн харилцаа хөтөлбөр
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
«Автомат Робот-2026» намрын тэмцээнд 517 оролцогч өөрсдийн зохион бүтээсэн роботоороо өрсөлдлөө
“Эвсэг 2026” дөрвөн байгууллагын спорт өдөрлөг