РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС...
2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр № Улаанбаатар хот
Хурал 14 цагаас Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Менежментийн сургуулийн сургалт чанарын албаны дарга М.Банзрагч, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя. Бат-Эрдэнэ нар оролцов.
Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга С.Дэлгэрмаа чөлөөтэй, ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Сандагдорж хуралд оролцсонгүй.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү
Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу
Санхүү төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр
Бүрэлдэхүүн сургуулийн захирлууд
Нэг. 2026/2027 оны хичээлийн жилийн элсэлт, бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов. Суралцагч нартай байгуулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжив.
Хоёр. ШУТИС-ийн мэргэжлийн тэнхимийн гүйцэтгэлд үнэлгээ хийх үйл явцын танилцуулав.
Гурав. 2026/2027 оны хичээлийн жилийн зуны засвар тохижилтын ажлыг хичээл эхлэхээс өмнө бүрэн дуусгаж ажиллахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.
Дөрөв. 2026/2027 оны хичээлийн жилийн Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлын санал ирүүлэхийг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.
Захиргааны удирдлагын газар
2026 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлээс...
2026 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлээс...
2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлээс...