link
Итали улсын Трентогийн их сургуулийн профессор Клаудио Мигляреси, БНСУ-ын Чонбукийн их сургуулийн профессор Гильсон Хан нар 2023 оны 3 дугаар сарын 01-нээс 09-ний өдрүүдэд Европын холбооны HORIZON 2020 Remix, Shift төслүүдийн шугамаар ШУТИС-д ажиллалаа. Проф. Клаудио Мигляреси нь Европын Холбооны олон төслүүдийг ШУТИС-д хэрэгжүүлж, Европын их дээд сургуулиудыг ШУТИС-тай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан профессор билээ. Тэрээр Ерасмус Мундус хөтөлбөрийн хүрээнд Европын их дээд сургуулиуд болон боловсролын байгууллагуудын сүлжээний шугамаар ШУТИС-ийн 100 гаруй бакалавр, магистр, доктор оюутан, докторын дараах сургалтанд хамрагдсан залуу багш нарт 2009 оноос өнөөг хүртэл нийт 500 гаруй мянган еврогийн тэтгэлэг олгосон үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж ШУТИС-ийн захирал Б. Очирбат “Найрамдал” медалиар шагнуулах санал оруулсныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас дэмжиж, Ерөнхийлөгчийн зарлигаар 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шагналыг гардуулсан билээ. Түүнтэй хамт ирсэн Проф. Гильсон Хан нь биотехнологийн чиглэлээр тэргүүлэх профессор бөгөөд ЕХ-ны төслүүд дээр олон жил хамтран ажилласан туршлагатай судлаач юм. ШУТИС-ийн захирал Т. Намнан зочдыг хүлээн авч уулзаж, төслийн явцтай танилцан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship