link

Хятад хэлний клубийн “Ковидын дараах хувь хүний хөгжлийн чиг хандлага” сэдэвт лекц боллоо
2023-04-06 13:37 ЗАА

ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын арга хэмжээний хүрээнд төгсөгчдийн цуврал удаах лекцээ  “КОВИДЫН ДАРААХ ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдвээр зохион байгууллаа.

 

Тус лекцээ ШУТИС-ийн хятад хэлний хамтарсан 2+2 хөтөлбөр, техник технологийн орчуулагчийн анги, хятад хэл сонгон суралцаж буй оюутан залуусын өөрийгөө таньж, өөрийгөө дайчилж, дэлхийд өрсөлдөх ур чадвартай монгол мэргэжилтэн болоход ковидын дараах нийгэм эдийн засгийн өөрчлөлт, чиг хандлагад зохицон зорилгоо зөв тодорхойлоход дэмжих зорилгоор зочин илтгэгчээр ГХС-ийн Техникийн мэргэжлийн орчуулагч хятад хэлний 2014 оны төгсөгч, Монос Фарм трейд ХХК, Санто эмийн пүүсийн төлөөлөгчийн газрын захирал М. Долгоржавыг  урьж  2023 оны 03 сарын 28-ны өдөр танхимаар амжилттай зохион явууллаа.

  

   

  

Клубийн зөвлөх багш маань зочноо танилцуулан лекцээ эхлүүллээ. Зочин илтгэгч өөрийгөө танилцуулахдаа мэргэжлээ хэрхэн сонгосон талаараа сонирхолтой яриа өрнүүлэн дэлхий даяар тархсан цар тахлын дараах хөгжлийн чиг хандлагын талаарх судалгааг танилцуулахдаа:

Ковидын өмнөх болон дараах ажлын байрны өөрчлөлтүүдийн судалгаа, хандлага

Өөрийн ирээдүйгээ амжилттай бүтээхийн тулд зорилгоо зөвөөр тодорхой болгох

Зорилгоо тодорхой болгосноор ковидын үеийг хэрхэн даван туулсан хувь хүн, хувь байгууллагын туршлага

Чадвар гэж юу вэ? Soft-hard skill, IQ-EQ, Feedback, түүндээ SWOT дүн шинжилгээ хийж, OKR системийн аргаар хэрхэн төлөвлөж сурахыг талаар дэлгэрэнгүй тайлбарлахдаа  өөрийн ажлын байр болон хувийн туршлагаасаа хуваалцав.

Зочин илтгэгч маань төгсгөлд нь хөдөлмөрийн зах зээл дээр бусадтай өрсөлдөхүйц мэргэжилтэн болох, тавьсан зорилгодоо амжилттай хүрэх, өөрийн эзэмшсэн мэдлэг, чадвар, чадамжийг мэргэжлийн салбартаа зөв, зохистойгоор ашиглахын тулд хүн бүр дотоод, гадаад ур чадваруудаа өөртөө байнга хөгжүүлэх шаардлагатайг зөвлөөд дэлхийн 8 тэрбум хүн ам дунд оюунлаг, ур чадвартай, эх орноо хөгжүүлж, дэлхийн мэргэжилтнүүд болцгооё хэмээн оюутан залуусыг уриалсан мэдээлэл баялаг үр өгөөжтэй, шинэ соргог мэдээллийг хүргэсэн, харилцан суралцсан лекц болж өндөрлөлөө.

Энэхүү хаврын улирлын арга хэмжээнд зочноор оролцож өөрсдийн мэдлэг туршлагаасаа цаг заваа зориулан харамгүй хуваалцаж, нээлттэй ярилцсан зочин илтгэгчдээ, клубийн зөвлөх багшдаа мөн хүрэлцэн ирсэн идэвхтэй оюутнууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Тус лекцэд ШУТИС-ийн хятад хэл суралцагч 1-4 дүгээр курсийн бакалавр, магистр нийт 60 гаруй оюутан залуус оролцлоо. Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг профессор багш, оюутан залуус, төгсөгчид, үе үеийн ахлагч, гишүүднартаабаярлалаа.

Мэдсэнээ мэднэ хэмээх

Мэдэхгүйгээ эс мэднэ хэмээх

Үүнийг мэргэн хэмээх буюу КҮНЗ

“ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ”

2023.03.28

Affiliated schools