link
Нийгмийн хамгааллын шинэ арга зүй нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, нийгмийн ажилтан бэлтгэх, чадавхижуулах хүрээнд Шинжлэх ухаан технологийн их сургууль Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай 2023 оны 4-р сарын 10-нд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. ШУТИС-ийн Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны салбарын ахлах багш Б.Болормаа, ГХНТА-ны Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Үүрийнтуяа, ГБХЗХГ-ын талаас Агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Өлзийхутаг, ХЭХГ-ын дарга Мөнхнасан, ЗХГ-ын дарга Сэлэнгэ, ТЗУГ-ын дарга Чинбат, МТХШҮГ-ын дарга Оюунчимэг, ССМТ-ийн дарга Ариунчимэг нар байлцлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд олон улсын төсөл хөтөлбөрийг хамтран боловсруулах, олон улсын хүүхэд хамгааллын арга зүйтэй танилцах, нийгмийн халамж, хүүхэд хамгааллын шинэ арга зүйг нэвтрүүлэх, нийгмийн ажилтныг мэргэшүүлэх болон хамтарсан төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллах юм.
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea