link
Австралийн Flinders их сургуулийн гадаад харилцааны менежер Odile Ruijs ШУТИС-ийн урлаг зааланд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Австралийн засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжуудын талаар мэдээлэл өглөө. Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн багш, оюутнуудтай ярилцаж, мэдээлэл өгч сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм. Дээрх үйл ажиллагааг ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Хэрэглээний хэл шинжлэл салбарын ахлах багш С.Уранбилэг, Т.Энхцэцэг, Геологи, Уул уурхайн сургуулийн эрдэс, боловсруулалт, инженерчлэлийн салбарын дэд профессор Б.Орхонтуул нар зохион байгуулж, өөрсдөө Австралийн засгийн газрын тэтгэлгээр суралцсан туршлагаасаа хуваалцлаа. Хүрэлцэн ирж мэдээлэл авсан багш, оюутнууддаа талархал илэрхийлж сургалт, хөдөлмөрийн амжилт хүсье.



ШУТИС, Гадаад хэлний сургууль
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship