link
Японы Нагаоко технологийн их сургуулийн (НТИС) захирал Проф. Kамадо Шигэрү тэргүүтэй төлөөлөгчид 2023.04.17-нд ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөр байгуулах санамж бичигт гарын үсэг зурав. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хөтөлбөрт хамрагдсан оюутнууд эхний 2.5 жил ШУТИС-д механик инженер мэргэжлээр суралцаад, НТИС-ийн шалгалтанд тэнцвэл механик инженер мэргэжлээрээ НТИС-д 2 жил суралцаж хоёр их сургуулийн бакалаврын зэрэг авах боломж бүрдэх юм.

Айлчлалын үеэр ШУТИС-ийн захирал Проф. Т.Намнан, Проф. Kaмадо Шигэрүг хүлээн авч уулзаж, удаан хугацаанд тогтвортой хамтран ажиллаж байгаа хоёр их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар болон хамтарсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах зүйлсийн талаар санал солилцлоо.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship