link
“SING-ED” нь хөрөнгө оруулалтынхаа үнэ цэнийг бий болгохыг тулд урт хугацаанд тогтвортой боловсролд хөрөнгө оруулдаг компани юм. Сингапурын хөрөнгийн биржэд бүртгэлтэй барилга, үл хөдлөх хөрөнгийн групп болох Чип Инг Сэнг Корпорациас (Chip Eng Seng Corporation) CES Еducation буюу “SING-ED” Хувийн Хязгаарлагдмал Компани болж 2018 оноос салбарлан гарсан ба Сингапуртаа болон олон улсад хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжилгээнд хөшүүрэг болдог К-12 боловсрол, боловсролын технологи, үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулдаг.
Удирдлагын баг нь Сингапурын бага сургуулийн төгсөлтийн шалгалт (PSLE), Сингапурын энгийн болон ахисан түвшний ерөнхий боловсролын гэрчилгээ (GCE), энгийн болон ахисан түвшний боловсролын аль алиныг хамруулсан Их Британийн Кембрижийн олон улсын ерөнхий боловсролын гэрчилгээ (IGCSE) ба Олон улсын бакалаврын диплом (IBDP) зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын мэргэжлүүд бий болгоход чиглэсэн цогц боловсрол олгох туршлага, экспертизтэй.
“SING-ED” нь ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, салбар сургуулийн багш, оюутнуудад англи хэлний анхан, дунд түвшний сургалт, тусгай зорилго бүхий англи хэлний сургалтын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea