link
ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхимээс 2023 оны дүгээр сарын 10-21-ний өдрүүдэд Монгол улсын их, дээд сургуульд сурч буй оюутнуудын мэргэжлийн англи хэлний үг хэллэгийг баяжуулах, найруулан бичих, үзэл бодлоо бүтээлчээр, чөлөөтэй илэрхийлэх, илтгэх чадварыг хөгжүүлэх зорилгоор “Using English to Solve Problems in my Field” сэдэвт постер илтгэлийн улсын уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгуулав.
Уралдаанд ДХИС, АШҮИС, ШУТИС, ХААИС-ийн шилдэг 28 оюутан оролцож илтгэлээ хэлэлцүүлсэн. Төгсгөлийн шатанд шалгарсан 10 илтгэлийг дөрөвдүгээр сарын 21-нд хэлэлцүүлж, I байранд ШУТИС, БАС-ийн Б.Энхжин, Н.Тэмүүжин, II байранд ДХИС-ийн Г.Тогтохжаргал, О.Мөнхням, III байранд ШУТИС, ҮТС-ийн Э.Ану, Н.Энхжин, тусгай байранд ШУТИС, МТС-ийн А.Анар, Т.Эрдэнэбаяр нар тус тус шалгарлаа. Шагналт байр эзэлсэн оюутнуудыг өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.
Уралдаанд идэвхтэй оролцсон нийт оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсье.
ГХС-Англи хэлний тэнхим
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea