link

ШУТИС-ийн 50 жилийн ой болно
2009-04-08 18:09 Админ
         
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
vvсч байгуулагдсаны 50 жилийн ой ирэх аравдугаар сард болно                                                                    

              Мэндчилгээ

     Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн нийт оюутан, эрдэмтэн багш нар, ажилтан, ажилчид, мянга мянган төгөсгчид та бvхний амар амгаланг эрэн мэндчилье. Энэ 2009 он бол та бидний хувьд тvvхэн чухал жил бөгөөд энэ онд төрөлх сургуулийн маань 50 жилийн ой тохиож байгаа билээ.
     ШУТИС нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт техник, технологийн мэргэжилтэн бэлтгэж олон жи¬лийн туршид улс орныхоо хөгжил дэвшилд онцгой vvрэг гvйцэтгэж ирлээ. Шинжлэх ухаан, техник технологи асар өндөр хурдацтай хөгжиж, дэлхийн хөгжил, дэвшлийг тодорхойлон, тvvний хурдасгуур болж байгаа өнөө vед өндөр мэдлэг, чадвартай vндэсний мэргэжилтэй боловсон хvчин бэлтгэх хариуцлагатай, нэр хvндтэй vvргийг Шинжлэх ухаан технологийн их сургууль тvvний профессор, багш нар, хамт олон, олон арван жилийн туршид гvйцэтгэж ирсэн бөгөөд цаашид ч гvйцэтгэх болно. Манай сургуулийн төгсөгчдөөс төр, нийгмийн зvтгэлтэн, хөдөлмөрийн баатар, хөдөлмөр, урлаг спортын алдартан, төрийн шагналтнууд олон арваар төрөн гарсан нь бидний жинхэнэ бахархал болж байдаг билээ. Ингээд ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл, ректорат, хамт олны нэрийн өмнөөс нийт профессор, багш нар, судлаачид, оюутан залуучууд, vе vеийн төгсөгчид та бvхэндээ Монгол Улсад инженер техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн халуун мэндийг хvргэж, төрөлх сургуулийнхаа их ойн арга хэмжээнд өргөнөөр оролцон хөдөлмөр, сурлагын өндөр амжилтаар бэлэг барихыг уриалж байна.
Ректор доктор профессор Б.Дамдинсvрэн
 
 

“Vндэсний шуудан”, 2009-4-07, ¹083 (485), 4-р нvvр.
 Эрхэм уншигч та бvхэн уг нийтлэлийг бvрэн эхээр нь Төвлөрсөн номын сангийн “Тогтмол хэвлэлийн уншлага”-ын танхим /Т-207/-д ирж унших боломжтой.

Төвлөрсөн номын сан: Мэдээллийн ажилтан О.Ариунжаргал

Affiliated schools