link
2023 оны 4 сарын 28-нд Франц улсын Технологийн их, дээд сургуулиудын консорциумын (ADIUT - ASSEMBLEE DES DIRECTEURS D’IUT) Олон улсын хөгжлийн захирал Оливиер Рибаулт ШУТИС-д айлчиллаа. Уулзалтын үеэр захирал Т.Намнан, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, мэргэжилтэн Д,Үүрийнтуяа нар байлцав.
Энэхүү байгууллага нь хэрэглээний шинжлэх ухааны бүхий л салбараар 180000 оюутанд бакалаврын зэрэг олгодог, францын 180 их, дээд сургуулиудыг нэгтгэсэн консорциум юм. Тус консорциумын их, дээд сургуулиуд 24 мэргэжлээр бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлдгээс 15 нь хэрэглээний шинжлэх ухааны чиглэлийн мэргэжлүүд байна.
Тэрээр Ерөнхийлөгчийн илгээлт -21000 хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад анх удаагаа айлчилж байгаа бөгөөд ШУТИС-тай хамтын ажиллагаа хөгжүүлэх, багш, оюутны хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, цаашид 2 байгууллагын хооронд тогтвортой хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship