link
Кибер аюулгүй байдлын 2+2 xамтарсан хөтөлбөрийн оюутнууд 2023 оны 4 сарын 27-28-ны өдрүүдэд Ю.Цэдэнбалын нэрэмжит, Монгол улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, Аюулгүй байдлын төв, музейтэй танилцлаа.
Аюулгүй байдлын төв нь дэлхийд эхний тавд эрэмбэлэгддэг Израйл улсын аюулгүй байдлын тоног төхөөрөмжийг кибер аюулгүй байдлын үйл ажиллагаандаа ашигладаг байна. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд 24 цагт 10-14 мянган мэдээллийн төрөл бүрийн халдлага, зохисгүй хандалтууд ирдэг байна. Иймээс үйлдвэрийн хэмжээнд кибер аюулгүй байдлын шаардлагатай арга хэмжээг авах, төрөл бүрийн мэдээллийн халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус төв байгуулагджээ. Тус төв нь Эрдэнэт үйлдвэрийн кибер аюулгүй байдлын шаардлагын улмаас үйл ажиллагаагаа тэлэх шаардлагатай байгаа бөгөөд мэргэжилтэн дутмаг байгаагаа дурдан, сургуулиа төгсөөд Эрдэнэт үйлдвэрт мэргэжлээрээ ажиллах”-ыг оюутнуудад уриаллаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын музей нь Монгол улсын хэмжээнд анхны цахим музей бөгөөд Монголын уул уурхай, Цахим мэдээлэл, Түүхэн замнал, Бидний бахархал, Үйлдвэрлэл-Технологи-Инновац, Нийгмийн хариуцлагатай-Эрдэнэт үйлдвэр гэсэн 6 танхимтай. Музейд техник технологийн олон дэвшлийг ашигласан байсан бөгөөд дэлгэцүүд нь 10-н хуруу мэдрэгчтэй, үзмэрийн тайлбарыг дижитал киоскоор шийдсэн байв. Мөн VR нүдний шил ашиглан 3D холограмм ширээн дээр үйлдвэрийн байрлал, бүтэц зохион байгуулалтыг үзэж сонирхлоо. Дууны давтамж мэдрэгч чичиргээт шалтай, 270 градус бүхий виртуал өрөө нь Эрдэнэт үйлдвэрт алхаж яваа мэт мэдрэмж төрүүлж, оюутнуудын сонирхлыг татаж байв.
Түүнчлэн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан, тэсэлгээ үзэж, ШУТИС-ийн харьяа, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуультай танилцав.
Энэхүү танилцах дадлагаар оюутнууд мэргэжлийн онцлог болон техникийн дэвшилтэй танилцаж, мэргэжлээрээ илүү шамдан суралцах ёстойг мэдэрч, зорилгоо илүү тодорхой болгосон өгөөжтэй ажил боллоо.
Мэдээ бэлдсэн:
МСАБС-ын эрхлэгч, Кибер аюулгүй байдлын 2+2 xамтарсан хөтөлбөрийн зөвлөх багш, Б.Мөнхбаяр
ГХС-ийн ЭНБД, Солонгос хэлний багш Н.Мэнд
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea