link

“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
2023-05-08 10:23 ЗАА

Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний алба, БуХС-ийн хүмүүнлэгийн салбар хамтран 2023 оны 05 дүгээр  сарын 02-нд ШУТИС-ийн  Урлаг танхимд  соёл судлалын хичээл үзэж буй ШУТИС, МУИС-ийн оюутнуудын дунд  сонгодог хөгжмийн өдөрлөгийг зохион байгууллаа.

 

Тус өдөрлөг нь 2002 оноос эхлэн ШУТИС-ийн нийт бүрэлдэхүүн сургуулийн оюутнуудын дунд явагдсаар өдгөө 21 дахь удаагаа зохиогдож байна. Энэ хугацаанд 3100 гаруй оюутнууд оролцож авьяас чадвараа сорин амжилттай зохион байгуулагджээ. Тэмцээнийг нээж БуХС-ийн хүмүүнлэгийн ухааны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ц.Батцэрэн, чанарын менежер, соёл судлалын багш доктор, дэд профессор Д.Наранцацрал нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Мөн БуХС-ийн хүмүүнлэгийн ухааны салбарын ахлах багш, биет бус соёлын өвлөн уламжлагч доктор А.Ариунболд МАУД Нарийн сайхан хээр, Эр бор харцага дуугаар мэндчилгээ дэвшүүлэв.

 

Энэ удаагийн “Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023”-т Улсын дуурь бүжгийн эрдмийн театр дэмжин оролцон сонгодог уран бүтээлүүдийг ШУТИС-ийн оюутан залуус, хүрэлцэн ирсэн зочдод толилуулсан юм.

  

 

Тус тэмцээний зорилго нь ШУТИС-ийн оюутнуудад соёл, урлагийн мэдлэг олгох, хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, сургуулиас зохион байгуулж буй үйл ажиллагаанд улам идэвхтэй оролцоход оршино.

21 дахь удаагийн “Сонгодог хөгжим-2023” тэмцээнд 1-р байранд МУИС, 2-р байранд ШУТИС баг амжилттай оролцон өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнууллаа.

 

 

Тэмцээнд оролцогч оюутнууд Дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн зохиолчдын уран бүтээлээс сонсон, өөрсдийн оюуны ур чадвараа сорин өрсөлдөж, ШУТИС-ийн ОХСҮА-ны мэргэжилтэн МУСТА Ц.Болдбаатар ая дуугаа өргөн, хөтлөн явууллаа.

 

  • I шат Дэлхийн сонгодог хөгжим
  • II шат Монголын сонгодог хөгжим

21 дахь удаагийн “Сонгодог хөгжим-2022” тэмцээний шүүгчээр ШУТИС, БУХС, Чанарын менежер, доктор, дэд профессор Д.Наранцацрал, УДБЭТ-ын менежер Н.Отгонжаргал, ОХСҮА-ны ахлах мэргэжилтэн, доктор, дэд профессор Д.Цогзолмаа, МУИС, ШУС, Философийн тэнхимийн дэд профессор, соёл судлалын багш, доктор Б.Дэлгэрмаа нар ажиллалаа.

Соёл судлалын хичээлийг үзэж буй ШУТИС-ийн оюутнууд сонгодог хөгжмийн зохиолуудыг чадамгай тааж байгаа нь бахархалтай байна

Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний алба

Affiliated schools