link

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмлэглэлээс...
2023-05-15 13:25 Ганбилэг

Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

Хурал Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд 14 цагаас эхэлж, захирал Т.Намнан удирдан явуулав.

        Хуралд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар Механик тээврийн сургуулийн захирал Ж.Хашбат, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

       Хэлэлцэх асуудалтай холбогдуулан ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн захирал Д.Нямсүрэн, Коосэн технологийн коллежийн захирал Д.Дулмаа нар оролцов.

      Оюутны холбооны тэргүүн Ш.Өнөболд хуралд оролцсонгүй.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. ШУТИС-ийн харьяа ЕБАС, ДаТС-ийн ЕБАС, КТК-ийн 2023-2024 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлбөр, ДТС-ийн 1+3 хөтөлбөрт шинэ элсэгчийн сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээ

Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ

Санхүү хөрөнгө оруулалтын албаны дарга Г.Жавхлан

  1. ШУТИС-ийн хүний нөөцийн бодлого

Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн

  1. Хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийн талаар баримтлах бодлого

          Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр

  1. Профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож үнэлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

         Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү

         Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа

  1. Бусад асуудал

ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Нэг. ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль, ШУТИС-ийн   Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн Ерөнхий боловсролын ахлах сургууль, ШУТИС-ийн Коосэн технологийн коллеж, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн 1+3 хөтөлбөрт элсэгчийн сургалтын төлбөрийг шинэчлэн тогтоохыг дэмжиж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов. Үүнд:

  1. ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилид шинээр элсэгчийн сургалтын төлбөрийг 4.500.0 мянган төгрөг, 11, 12  ангийн сургалтын төлбөрийг 15 хувиар нэмэгдүүлж, 3.450.0 мянган төгрөгөөр
  2. ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн ерөнхий боловсролын ахлах сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 3.000.0 мянган төгрөгөөр
  3. ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн 2023-2024 оны хичээлийн жилд шинээр элсэгч оюутны төлбөрийг 4.500.0 мянган төгрөг, бусад оюутны сургалтын төлбөрийг 3.800.0 мянган төгрөгөөр
  4. Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн 1+3 хөтөлбөрт элсэгчийн 2023-2024 оны хичээлийн жилийн нэг кредитийн үнэлгээ 146.711 төгрөгөөр
  5. 2023-2024 оны хичээлийн жилд шинээр элсэх оюутнуудын сургалтын төлбөрийн тооцоо судалгааг дахин гаргаж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх

Хоёр. “ШУТИС-ийн Хүний нөөцийн бодлого”-ын баримт бичгийн төсөлд захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр тогтов.

Гурав. “Хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийн талаар баримтлах бодлого” баримт бичгийн төсөлд захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, Захирлын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр тогтов.

Дөрөв. Профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож үнэлэх журамд оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжиж, ШУТИС-ийн захирлын тушаал гаргахаар тогтов.

Тав. 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын сургалтын нэгдсэн хуанлид дараах нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжив. Үүнд:

1.  Бакалавр, магистрын сургалтын диплом хамгаалалт төгсөлтийн шалгалтыг 5 дугаар сарын 29-нээс 6 дугаар сарын 07-ны хооронд зохион байгуулах

2.  ШУТИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэгт Шилдэг төгсөгч оюутны материал хүлээн авах ажиллагааг 6 дугаар сарын 07-ноос 6 дугаар сарын 09-ний өдрийн хооронд зохион байгуулах

3.  Төгсөгчдөд диплом гардуулах ёслолын үйл ажиллагааг 2023 оны 6 дугаар сарын 15-16-нд зохион байгуулах

 

ШУТИС-ийн Захирлын ажлын алба

 

LAST
MORE ...

Affiliated schools