Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...
Хурал Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд 14 цагаас эхэлж, захирал Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар Механик тээврийн сургуулийн захирал Ж.Хашбат, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн захирал Д.Нямсүрэн, Коосэн технологийн коллежийн захирал Д.Дулмаа нар оролцов.
Оюутны холбооны тэргүүн Ш.Өнөболд хуралд оролцсонгүй.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ
Санхүү хөрөнгө оруулалтын албаны дарга Г.Жавхлан
Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр
Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү
Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа
ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Нэг. ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн Ерөнхий боловсролын ахлах сургууль, ШУТИС-ийн Коосэн технологийн коллеж, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн 1+3 хөтөлбөрт элсэгчийн сургалтын төлбөрийг шинэчлэн тогтоохыг дэмжиж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов. Үүнд:
Хоёр. “ШУТИС-ийн Хүний нөөцийн бодлого”-ын баримт бичгийн төсөлд захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр тогтов.
Гурав. “Хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийн талаар баримтлах бодлого” баримт бичгийн төсөлд захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, Захирлын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр тогтов.
Дөрөв. Профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож үнэлэх журамд оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжиж, ШУТИС-ийн захирлын тушаал гаргахаар тогтов.
Тав. 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын сургалтын нэгдсэн хуанлид дараах нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжив. Үүнд:
1. Бакалавр, магистрын сургалтын диплом хамгаалалт төгсөлтийн шалгалтыг 5 дугаар сарын 29-нээс 6 дугаар сарын 07-ны хооронд зохион байгуулах
2. ШУТИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэгт Шилдэг төгсөгч оюутны материал хүлээн авах ажиллагааг 6 дугаар сарын 07-ноос 6 дугаар сарын 09-ний өдрийн хооронд зохион байгуулах
3. Төгсөгчдөд диплом гардуулах ёслолын үйл ажиллагааг 2023 оны 6 дугаар сарын 15-16-нд зохион байгуулах
ШУТИС-ийн Захирлын ажлын алба