link
2022 оны 11 сард ШУТИС-ийн Захирал Т.Намнан, ГХНТА-ны дарга Т.Ууганбаяр нар Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн Их сургуульд айлчилж, багш, оюутан солилцоо, оюутны дадлагын болон сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгааны баг гарган төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
Үүний дагуу 2023 оны 06 дугаар сарын 21-нд ШУТИС-д тус их сургуулийн Уул уурхайн инженерчлэлийн салбарын эрхлэгч, Профессор Сэйдам Серкан, Төгсөлтийн дараах судалгааны зохицуулагч, ахлах багш Др.Чэнггуо Зан нар айлчилж, ШУТИС-ийн Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, ГУУС-ийн захирал К.Хавалболот, ГХНТА-ны дарга Т.Ууганбаяр, мэргэжилтэн Д.Үүрийнтуяа нартай уулзаж, санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны үйл ажиллагаагөө хөгжүүлэх талаар ярилцав.
Мөн ГУУС-ийн Уурхайн технологийн салбарын эрхлэгч Б.Ганзориг, Профессор Б.Чинзориг, ахлах багш М.Дагва, Төслийн зохицуулагч Б.Батхишиг, ОТ ХХК-ийн Төслийн зөвлөх Г.Орхон нартай магистрын хамтарсан онлайн хөтөлбөрийн талаар санал солилцож, бизнес уулзалт хийж, хамтын ажиллагаагаа нэг шатаар ахиулсан арга хэмжээ боллоо.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea