link
ГУУС-ийн захирал К.Хавалболот, ЭНБ-ийн дарга болон Геологи, гидрогеологийн салбарын багш нар БНСУ-ын Кореа их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн дэлхий ба хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн профессорууд болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. 2023 оны 06-р сарын 27-ны өдөр хоёр сургуулийн хоорондын хамтын ажиллагааны эхлэл болох хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдсан. Тус хурлын үеэр хоёр сургуулийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
Монгол-Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд, ГУУС нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Кореа их сургуультай багш, оюутан, судлаач солилцооны хөтөлбөр, хамтарсан хурал, сургалт зохион байгуулах, эрдэм шинжилгээг хөгжүүлэх, хамтарсан хээрийн экскурс зохион байгуулах, тэтгэлэгт буюу хөнгөлөлттэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр хамтран ажиллана.
Хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 6-ны өдрүүдэд Эрдэнэтийн дүүргийн геологи, ашигт малтмал, геоэкологийн чиглэлийн хээрийн судалгааны ажил амжилттай хийгдлээ.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea