link
Мэдээллийн технологийн үндэсний парк (IT Park), ШУТИС-ийн Е-Нээлттэй сургууль хамтран ажиллах санамж бичигт 2012 оны 6 дугаар сарын 21-нд Засгийн газрын МХХТГазар дээр гарын үсэг зурлаа. Тус санамж бичгээр дамжуулан Мэдээллийн технологийн үндэсний парк болон ШУТИС-ийн Е-Нээлттэй сургууль Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор мэргэжлийн хувьд эрэлт ихтэй чиглэлүүдийг тогтоон цахим сургалтуудыг зохион байгуулах, цахим сургалтын агуулга системд суурилсан харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын байгуулагуудтай хамтран хэрэгжүүлэх, их, дээд сургууль болон боловсролын байгууллагуудын сургалт, судалгаа бусад үйл ажиллагааны програм хангамжуудыг боловсруулах, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зэрэг чиглэлүүдийг санамж бичигт тусгажээ.



Е-Нээлттэй Сургууль
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship