link
ШУТИС-ийн захирал Т.Намнан Монгол улсаас Япон улсад суух элчин сайд Б.Баярсайханыг ШУТИС-ийн 8 дугаар байранд байрлах судалгаа Инновац, технологи дамжуулалтын төвд хүлээн авч уулзлаа. Захирал Т.Намнан “Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь Япон улсын их дээд, сургууль, аж үйлдвэр, бизнесийн байгууллагуудтай сургалт, судалгаа, хүний нөөц, соёлын өргөн хамтын ажиллагаатай ажиллаж байгаа” тухайгаа танилцуулж, их сургуулийн өндөр хүчин чадал бүхий лабораторийн үйл ажиллагаатай танилцуулав.

Мөн түүнчлэн их сургуулиас хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл хөтөлбөр, старт-ап санаачилгуудын талаар санал солилцож Япон улсын аж үйлдвэр бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Япон улсад суух элчин сайд Б.Баярсайхан шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилсан мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх, инновацын ажлуудыг дэмжин ажиллахаа илэрхийлж хамтран ажиллах байгууллагуудыг их сургуультай холбож ажиллахаа илэрхийллээ.

Инновац, технологи дамжуулалтын төв
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship