link

ШУТИС, МХТС-ийн Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдал салбарын КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ 2+2 хөтөлбөрийн 31 оюутан БНСУ-д суралцахаар мордлоо
2023-09-06 15:58 ЗАА

ШУТИС-ийн МХТС нь 2015 оноос эхлэн БНСУ-ын Сүн Чон Хян их сургуультай “Мэдээллийн сүлжээний аюулгүй байдал” мэргэжлээр 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ удаад хамтарсан хөтөлбөрийн 31 оюутан мэргэжлийн болон солонгос хэлний шаардлагыг хангаж 8 сарын 21-ний өдөр БНСУ-ын зүг хүлгийн жолоо заллаа.

Гадаад хэлний сургуулийн солонгос хэлний багш доктор Н.Мэнд, Д.Анхтуяа, М.Билгүүн, Ёнсей их сургуулийн профессор И Бугжа, Жу Инсүг болон оюутан залуучуудын хамтын хүч, хөдөлмөрийн үр дүнд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(ТОПИК)-ын

    • 2 дугаар түвшинд 6,
    • 3 дугаар түвшинд 15,
    • 4 дүгээр түвшинд 9,
    • 5 дугаар түвшинд 2 оюутан тус тус тэнцэж бахархам амжилт үзүүллээ.

Гадаад хэлний сургууль дээр хэрэгжиж буй Солонгос сангийн Е-скүүл төслийн хүрээнд Ёнсей их сургуулийн гадаад хүнд солонгос хэл заах аргаар мэргэжсэн профессорууд цахимаар хичээл орж байсан нь оюутан залуучууд солонгос хэлийг шимтэн сурахад ихээхэн хувь нэмэр болсон төдийгүй Ази номхон далайн нийгэмлэг(PAS)ийн Оюутан залуучуудын сайн дурын багийн 22 оюутан 21 хоногийн хугацаатай Монголд ирж солонгос хэл, солонгосын соёлыг танилцуулсан нь тэдний солонгос хэлээр ярих чадварыг дээшлүүлж өгсөн юм.

Мэргэжлийн хичээл зааж оюутнуудынхаа сурах эрмэлзлэлийг дэмжиж өгсөн Б.Мөнхбаяр эрхлэгчтэй Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарын хамт олонд ажлын амжилт хүсье.

Оюутан залуучуудын маань оюуны мэлмий тунгалаг байж, ихийг сурч, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах өдөр удахгүй ирнэ ээ.

Мэдээ бэлдсэн:

 ГХС-ийн ЭНБД Н.Мэнд

МХТС-ийн МСАБС-ын эрхлэгч Б.Мөнхбаяр

Affiliated schools