link
ХШУС-ийн ХИС-ын хамт олон ”Химийн инженерчлэл” бакалаврын хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайланг боловсруулж БМИҮЗ-д 2023 оны 01-р сард хүлээлгэн өгсөн бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 25-26 өдрүүдэд Үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэлийн шинжээчдийн баг томилогдон ХШУС дээр үнэлгээг явуулав.
Магадлан итгэмжлэлийн хүрээнд шинжээчид хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайлан, нотлох баримтуудтай танилцан ХИС-ын нийт хамт олон, өөрийн үнэлгээний тайланг бичсэн багийн профессор багш нар, суралцагч, ажил олгогч, төгсөгчдийн төлөөлөлтэй танхим болон цахимаар уулзалт хийж холбогдох тодруулга, лавлагаа авч ажиллаа.
2023.05.26-ны өдөр шинжээчдийн баг ХШУС-ийн удирдлага, ХИС-ын хамт олонтой уулзаж хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайлантай холбогдох санал, зөвлөмж өгч урьдчилсан дүгнэлтийг танилцуулан БМИҮЗ-д хүргүүлсэн болно.
БМИҮЗ-ийн Мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын 290 тоот тогтоолоор бүрэн гэсэн үнэлгээтэйгээр “ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ” бакалаврын хөтөлбөрийг 5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлүүлээ.
Хамтран ажилласан Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн шинжээчид, сургуулийн удирдлага, номын сан, сургалтын алба, санхүүгийн ажилтнууд, салбарын профессор, багш, сургалтын мастерууд, ажил олгогч, төгсөгчид, хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудад талархал илэрхийлье.
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль,
Химийн инженерчлэлийн салбарын хамт олон
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor