link
ДаТС-ийн Ахлах сургууль Ухаалаг ангийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, ДаТС-ийн захирлын зөвлөл, сургуулийн багш ажилтан, суралцагчдын төлөөлөл оролцлоо. УИХ-гишүүн Б.Жавхлан, Г.Дамдинням, Б.Баттөмөр нарын санаачилгаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймгийн 17 сургуулийн 19 ангийг ухаалаг анги болгон тохижуулсан бөгөөд үүнд манай сургууль мөн хамрагдсанд баяртай байна.
️Энэхүү ухаалаг анги нь:
Ухаалаг самбар (All in One шийдэл)
Документ камер (Биет материалыг ухаалаг самбарт шууд харуулах)
Хиймэл оюун ухаан бүхий хөдөлгөөн дагадаг камер
Сурагчийн таблет
Таблет хадгалах, цэнэглэх зөөврийн шүүгээ
Агаар чийгшүүлэгч болон амьд цэцгийн хослол
Сургалтын цогц программ хангамжаас бүрдэнэ.
Тус ангийг стандартад нийцсэн, эргономик ширээ, сандал, нэмэлт төхөөрөмжөөр тоноглосоноос гадна хичээлийн үеэр багш сурагчдын харилцан хамтын ажиллагаа, шавь төвтэй сургалт зохион байгуулах таатай орчин бүрдсэн. Мөн зайн сургалт зохион байгуулах дижитал орчин нөхцөлийг бүрдүүлж, дэлхийн боловсролыг интернэт орчинд сурагчдад тэгш хүртээмтэйгээр хүргэх боломж бүрдсэнээрээ онцлог юм.
Сургуулийн Захиргаа
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School