link
ШУТИС-ийн МХТС, Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай Нэст Эдүкэйшн сургууль хамтран хиймэл оюун ухаан, машин сургалтыг түгээн дэлгэрүүлэх, тухайн чиглэлээр сонирхон суралцаж буй оюутан, сурагчдыг урамшуулан идэвхжүүлэх зорилготой AI Hackathon тэмцээнийг 10-р сарын 17-ний өдөр ШУТИС-ийн 8-р байрны Эрдэм шинжилгээний хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
Уг тэмцээнд 25 баг оролцож үүнээс эцсийн шалгаруулалтын шатанд шилдэг 9 баг шалгаран авьяас билгээ уралдуулан өрсөлдөж шилдгүүд ийнхүү шалгарлаа.
1-р байранд Ridleye баг /МХТС-Хиймэл оюун ухааны 2-р курсийн оюутнууд/
2-р байранд 404 error баг /Нэст Эдүкэйшн сургуулийн 12-р ангийн сурагчид/
3-р байранд Tsuki баг /МХТС-Хиймэл оюун ухааны 4-р курсийн оюутнууд/
Тусгай байранд Sweezers баг / Нэст Эдүкэйшн сургуулийн 12-р ангийн сурагчид/ багууд тус тус шалгарлаа.
AI Hackathon тэмцээнийг ивээн тэтгэгч Mongol NFT, Infinite Solutions ХХК, тэмцээнийг шүүсэн шүүгчид, ШУТИС-ийн Инновац, технологи дамжуулалтын төв, идэвхтэй оролцсон нийт оюутан, сурагчид та бүхэндээ талархал илэрхийлье.
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor