link
Шанхайн Зам харилцааны их сургуулийн Ухаалаг тээврийн хэрэгслийн инновацын төвтэй хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр их сургуулийн профессор судлаачдын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хамтран хөгжүүлсэн өндөр технологид суурилан гарааны компани байгуулах, ухаалаг тээврийн хэрэгслийн судалгааны лаборатори байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

Талуудын хамтын ажиллагааны 2 дахь удаагийн хэлэлцүүлэг 2023 оны 11 сарын 7-ны өдөр ШУТИС дээр зохион байгуулагдав. Уулзалтад Ухаалаг тээврийн хэрэгслийн Инновацын төвийн захирал, профессор Инь Ченьлян болон ерөнхий менежер Чин Вен Ган, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар болон Инновац, технологи дамжуулалтын төвийн захирал М.Зулбаяр болон холбогдох багш, судлаачдын төлөөлөл оролцлоо.

Шанхайн Зам харилцааны их сургууль нь "Дорнын МIT" хэмээн нэрлэгдэж буй инженер технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх их сургуулийн нэг бөгөөд Times Higher Education байгууллагын 2022 оны үзүүлэлтээр дэлхийд 52-т жагсаж буй сургалт, судалгаа, инновацын өндөр гүйцэтгэлтэй их сургууль юм.
Инновац, Технологи дамжуулалтын төв
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship