link
Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль дээр энэ оны 4-р сарын 3-ны баасан гарагт номын сангийн өргөтгөлийн нээлт боллоо. Урьд нь 160 суудалтай байсан уншлагын танхимыг томсгон 235 суудалтай болгосоноос гадна шинээр баригдсан 3-р давхарт 225 суудалтай тогтмол хэвлэл, эрдэм шинжилгээний уншлагын танхим байгуулж үйлчилгээ явуулж байна. Ингэснээр уншлагын 2 танхим нь нийт 460 суудалтай болж суудлын тоо 300-аар нэмэгдсэн болно. Мөн номын фондын өрөөг 1-р давхарт шинээр байгуулж тохижууллаа. ДаТС-ийн номын сангийн өргөтгөлийн нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны проектор Т.Батбаяр тэргүүтэй зочид, БСШУЯ-ны мэргэжилтэн н.Баяр, Мэргэжлийн их дээд сургуулиудын номын сангийн консерциумын тэргүүн хатагтай Ч.Гулинар, Дархан-Уул аймгийн нийгмийн хөгжлийн хэлтэсийн дарга Б.Амгалан, Дархан сумын засаг дарга Ч.Цэндсүрэн, Төгсөгчдийн холбооны тэргүүн П.Баярсайхан нар урилгаар оролцлоо.
|
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship