link
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ШУТИС-ийн нэрэмжит “Инженерчлэлийн эдийн засаг”-ийн УЛСЫН НЭЭЛТТЭЙ IV олимпиад 2023 оны 11-р сарын 25-нд амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан ба 1-р шатыг 2023 оны 10-р сарын 23-наас 30-ны хооронд онлайнаар зохион байгуулсан.
Тус олимпиад ШУТИС-ийн хичээлийн VI байр болох МХТС дээр болж, эхний шатнаас шалгарсан ШУТИС-ийн МХТС, БУХС, МТС, ЭХС, ҮТС, БАС, ГУУС, МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургууль, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, ХААИС-ийн Эдийн Засаг, Бизнесийн Сургууль, ХААИС-ийн ХШУС, Мандах Их Сургуулийн Инженер Эдийн Засгийн Сургууль, Глобал удирдагч Их Сургууль, Этүгэн Их Сургууль, Улаанбаатар Эрдэм Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль, Технологийн Цогцолбор Сургууль зэрэг нийт 18 их, дээд сургуулийн оюутнууд оролцлоо. Хувь хүний гүйцэтгэлийн төрөлд 200 гаруй оюутан, багийн төрөлд 19 баг амжилттай оролцож, өргөмжлөл, батламж олгов. Олимпиадын үйл ажиллагаанд дээрх сургуулиудын 23 багш амжилттай хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүллээ. Олимпиадад оролцсон оюутнуудаас хувь хүний гүйцэтгэлийн төрөлд нэгдүгээр байр 1, хоёрдугаар байр 1, гуравдугаар байр 1, тусгай байр 2 оюутан, багийн гүйцэтгэлийн төрөлд мөн нэгдүгээр байр 1, хоёрдугаар байр 1, гуравдугаар байр 1, тусгай байр 2 -ыг шалгаруулав.
Хувь хүний гүйцэтгэлийн төрөлд:
Багийн гүйцэтгэлийн төрөлд:
Олимпиадад оролцсон сургуулиуд, оюутнуудаа бэлтгэн оролцуулсан болон зохион байгуулсан багш нартаа, амжилттай оролцсон оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе. Эрдмийн үйлс түгэн дэлгэрэх болтугай!
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor