link
Монголын Эмнести Интернэшнл, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхим, ШУТИС, БуХС, ХУС-ын хамтран зохион байгуулсан "ФИЛОСОФИ, ХҮНИЙ ЭРХИЙН УУЛЗВАРТ: УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" Философийн Улсын XV олимпиад 2023.11.25-нд амжилттай зохион байгуулагдав.
Олимпиадад 13 их, дээд сургуулийн оюутнууд оролцож, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн дэлхий нийтэд тулгарч буй асуудлууд нь ёс зүй, философи болон хүний эрхийн үндсэн зарчмуудтай хэрхэн холбогдож буйг хэлэлцэж, санаа бодлоо уралдуулан, ухаан цэцээ сорилоо.
Олимпиад нь 3 үе шаттайгаар явагдаж, тэргүүн байранд МУБИС-ийн баг, дэд байранд ШУТИС-ийн баг, гутгаар байранд ДХИС-ийн баг, тусгай байранд СЭЗИС-ийн баг тус тус шалгарлаа.
БуХС-ийн ХУС-ын багш Э.Энхцолмон, Б.Наранбаатар, Ц.Батцэрэн нараар удирдуулсан Д.Намуун (Химийн инженерчлэл- 1), Б.Тэргэлболд (Геологи, ашигт малтмалын эрэл хайгуул- 4), Э.Болдбаатар (Цахилгаан системийн автоматжуулалт- 4), Б.Номинжаргал (Халаалт, агаар сэлгэлт, кондиционер-1), Г.Сүндэр (Химийн инженерчлэл- 1) нарын бүрэлдэхүүнтэй “MUST IDEA” багийн гишүүдэд халуун баяр хүргэе.
Олимпиадад амжилттай оролцсон оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсээд, дэмжиж ажилласан БуХС-ийн захирал, нягтлан болон багш нартаа талархлаа илэрхийлье.
БУХС-ИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ САЛБАР



RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship