link
Монгол, Унгар хоёр улс 1950 оны 4 дүгээр сарын 28-нд Дипломат харилцаа тогтоож, 1957 онд Улаанбаатар болон Будапешт хотуудад харилцан Элчин сайдын яамаа нээсэн түүхтэй. Ийнхүү манай хоёр орны хооронд албан ёсны харилцаа тогтсоноор харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарыг хамран хөгжих үүд хаалга нээгдсэн юм.

Унгар улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Борбала Анна Обрушански 2023.12.06-ны өдөр ШУТИС дээр айлчлал хийлээ. Уулзалтад ШУТИС-ийн захирал Т. Намнан, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т. Ууганбаяр, ГХС-ийн захирал Ц. Энхбаатар нар оролцлоо. Уулзалтын үеэр Унгар улсын техникийн их сургуулиуд болон соёл, оюутны хөгжлийн талаар ШУТИС-тай хамтран ажиллах санал ШУТИС-ийн ректор Т. Намнан дэвшүүлж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар хоёр тал ярилцлаа.

Уулзалтын дараа хатагтай Борбала Анна Орбушански ГХС болон МУИС -ийн оюутнуудтай уулзаж Унгар улсын засгийн газрын тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оюутны сонирхсон асуултад хариуллаа.


ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬ
ХЭРЭГЛЭЭНИЙ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН САЛБАР
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship