link
“Хөрсний механикийн улсын IX олимпиад” нь 2023 оны 12-р сарын 09-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнийг Үндэсний Техникийн Их Сургууль зохион байгуулсан ба тэмцээнд Барилгын инженерийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг улсын болон хувийн их дээд сургууль коллежийн "Иргэний ба үйлдвэрийн барилга", "Автозамын барилга", "Усны барилга байгууламж", "Барилгын материал үйлдвэрийн технологи" мэргэжлийн нийт 12 их дээд сургууль мэдлэг чадвараа сорьж оролцлоо.
Тус олимпиад нь уламжлал болсон хувийн болон багийн гэсэн 2 төрлөөр зохиогдсон ба тэмцээний нийт дүн ёсоор:
Хувийн амжилтаар:
1 дүгээр байр Д.Сайнжаргал (ШУТИС, БАС 3-р курс)
2 дугаар байр Б.Энхжин (ШУТИС, БАС 3-р курс)
3 дугаар байр Б.Гүндалай (ШУТИС, БАС 3-р курс)
Тусгай байр Ш.Удвал, М.Мандухай (ШУТИС, БАС 3-р курс)
Багийн амжилтаар:
1 дүгээр байрыг Д.Сайнжаргал ахлагчтай ШУТИС БАС-ын 2-р баг
2 дугаар байрыг Б.Содовжамц ахлагчтай ШУТИС БАС-ийн 1-р баг
3 дугаар байрыг ҮТИС-ийн баг тус тус эзлэв.



RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship