link

ШУТИС ийн оюутнуудын Англи хэлний олимпиад 2009
2009-04-14 23:32 Админ


ШУТИС байгуулагдсаны  50 жилийн ой угтсан ажлын хүрээнд  ХБС Англи хэлний уламжлалт олимпиадыг инженер технологийн мэргэжлийн ангийн оюутнууд болон орчуулгын ангийн оюутнуудын дунд 2009 оны 3 сарын  27-оос 4 сарын 11-ний хооронд  3 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Уг олимпиад нь ШУТИС байгуулагдсаны 50 жилийн ойд миний оруулах хувь нэмэр (My contribution to the 50th anniversary of MUST) уриан доор явагдлаа. Олимпиадад КТМС, МИС, ХМТС, УТДС, ГГТС, БИАС, МТС, НТС, МаТС, УУИС, ЭХИС, ХБТСургуулийн нийт 88 оюутан орсноос нэгдүгээр байрыг КТМСургуулийн оюутан Л.Энэрэл, хоёрдугаар байрыг ХМТС-ийн оюутан Ө.Ганзориг, МИС-ийн оюутан Б.Золбаяр нар, гуравдугаар байрыг  КТМС-ийн оюутан Б.Тамираа, ГГТС-ийн оюутан Г.Гүнбилэг, НТС-ийн оюутан Э.Батгэрэл нар тус тус эзэллээ.

            ХБС-ийн нийт 10 оюутнаас нэгдүгээр байрыг Англи-солонгос хэлний орчуулгын ангийн 4-р курсын оюутан Д.Алтантуяа, хоёрдугаар байрыг инженерийн бэлтгэлийн ангийн оюутан  Т.Зориг, гуравдугаар байрыг Англи-орос хэлний орчуулгын 4-р курсын оюутан Л.Эрхэмбаяр, инженерийн бэлтгэлийн ангийн оюутан М.Цэрэндулам нар тус тус эзэллээ.

Уг олимпиадыг "Wagner Asia" ХХК 2  дахь жилдээ мөн "A-Jet" ХХК ивээн тэтгэж , тэргүүн байранд орсон оюутнуудыг шагнаж урамшууллаа.

Affiliated schools