link
“ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ” УРАЛДААНД БҮТЭЭЛЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас “Монгол инженер - 2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гудамж талбайн дагтаршсан цас, мөс цэвэрлэх төхөөрөмж зохион бүтээх санаа, шийдлийг дэвшүүлэх “Инженерийн шилдэг шийдэл” уралдааныг зохион байгуулж байна.
Тус уралдаан нь нийгэм, олон нийтэд тулгарч буй бэрхшээл, хүндрэлийг инженерийн шийдэлд тулгуурлан шийдвэрлэх зорилготой бөгөөд зохион бүтээгчид, шинийг санаачлагчид, инженерүүд, багш, оюутнуудын зохион бүтээх санаачлагыг дэмжин шилдэг инженерийн санаачлага, шийдэл бүхий бүтээлийг хөгжүүлж, үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрүүлэх юм.
Энэ удаагийн “Инженерийн шилдэг шийдэл” уралдааныг гудамж, зам талбайн гадаргууд дагтаршиж тогтсон цас, мөсийг цэвэрлэх төхөөрөмжийг зохион бүтээх санаачлага, шийдлийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийн санаачлага, зохион бүтээх шийдлийг төхөөрөмжийг ашиглах хэлбэр, хүчин чадлаас хамааруулж 2 ангилалаар шалгаруулж урамшуулна.
Үүнд:
“Төхөөрөмж 1” төрөл: Машин , механизмд холбогдон ажиллах зориулалт
бүхий төхөөрөмж – Шилдэг шийдэл – 3.000.000 төгрөг
“Төхөөрөмж 2” төрөл: Гар аргаар ашиглах, ажиллуулах боломжтой багаж,
төхөөрөмж – Шилдэг шийдэл – 2.000.000 төгрөг
Уралдааныг “Монгол инженер -2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоотой хамтран зохион байгуулж байна. “Төхөөрөмж 1” төрлийн шилдэг санаачлага, шийдлээр шалгарсан бүтээлийг хөгжүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлын хүрээнд “Монгол инженер -2024” арга хэмжээний инженерийн ур чадварын тэмцээний ажлын даалгавар болгох юм.
“Инженерийн шилдэг шийдэл” уралдааны удирдамж
Уралдааны ажлын даалгавартай холбоотой тодруулга авах бол:
Утас: 9936-5032 Г.Оюунбат, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн салбарын эрхлэгч
Уралдаанд бүртгүүлэх холбоос: (google.form)
Бүртгэлтэй холбоотой тодруулгыг ШУТИС-ийн Инновац, технологи дамжуулалтын төвийн itto@must.edu.mn и-мэйл хаягт хандаж авах боломжтой.
Инновац, технологи дамжуулалтын төв
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor