link
Мэдэгдэл
Хөдөө орон нутаг, дийлэнх аймгуудын нутаг дэвсгэрт цас, зудын нөхцөл үүсч байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотой зуданд нэрвэгдсэн орон нутгийн малчдад туслах шаардлага бий болж байна.
Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 02-р сарын 14-ний өдрийн хуралдаанаар улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Зудын нөхцөл, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор оюутнууд гэр бүлдээ туслах боломж олгох зорилгоор энэ хаврын улиралд хичээл сонгон судалж байгаа, малчин өрхийн 1700 оюутнаас санал асуулга авч байгаа бөгөөд одоогоор 550 оюутан гэр бүлдээ туслах, дэмжин ажиллах зайлшгүй шаардлагатай болохоо илэрхийлээд байна.
Мөн зам, даваа хаагдсантай холбоотойгоор сар шинийн баярын өдрүүдээр хөдөө орон нутагт очоод буцаж амжаагүй оюутан олон байгаагийн улмаас хичээлийн ирц хангалтгүй байна.
Иймд малчин өрхийн суралцагчийг өөрийнх нь хүсэлтийн дагуу 2024 оны 2-р сарын 19-өөс 2024 оны 03-р сарын 22-нийг хүртэл 4 долоо хоног (IV-VIII долоо хоног) хичээлээс түр чөлөөлж сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийж байна.
ШУТИС-ийн захиргаа
2024.02.21
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor