link
“ ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ ”
СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
ШУТИС-ийн ЗАА, ХНА, ХШДАА-наас хамтран “Төлөвлөгөө, тайлан боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг 2024 оны 02-р сарын 23-ны өдөр зохион байгууллаа. “Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй, анхаарах асуудал”; “Гүйцэтгэлийн тайлан боловсруулах арга зүй, анхаарах асуудал” сэдвээр Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр нар танилцуулж, асуулт хариулт өрнүүлэв. ШУТИС-ийн ректор Т.Намнан ШУТИС-ийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийн хүрээнд 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зорилго, зорилт, тогтолцооны шинэчлэл, цаашдын эрдмийн замналд хүн нэг бүрийн ахиц дэвшил, үнэ цэнэ чухал болохыг онцлон тэмдэглэж үг хэллээ. Энэхүү сургалтад ШУТИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захирал, чанарын менежер болон алба, нэгжийн дарга, мэргэжилтэн нийт 43 хүн танхимаар, 60 хүн цахимаар хамрагдсан байна.





RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship