link

ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуульд багш шалгаруулж авна
2024-03-14 19:00 ЗАА

ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуульд багш шалгаруулж авна

Ажлын байрны нэр:  Санхүүгийн менежмент мэргэжлийн багш – 1

                                    Үйлдвэрлэлийн менежмент, логистикийн мэргэжлийн багш - 1

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Санхүүгийн менежмент, үйлдвэрлэлийн менежмент мэргэжлээр бакалавр, магистр зэрэгтэй байх
  • Докторын зэрэгтэй байх
  • Хамгаалсан сэдвийн хүрээнд судалгааны ажил хийдэг.
  • Их, дээд сургууль, боловсролын байгууллагад ажилласан бол давуу тал болно.
  • Төлөвшсөн, ёс зүйтэй, эерэг харилцаа, хандлагатай.
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай.

Заах хичээл:

Санхүүгийн менежмент мэргэжлийн багшийн заах хичээл:

  • Q.BAM701 3кр Ахисан түвшний санхүү, удирдлагын бүртгэл
  • Q.BAM709 3кр Санхүүгийн стратеги
  • S.BA802 3кр Төслийн санхүү

Үйлдвэрлэлийн менежмент, логистикийн мэргэжлийн багшийн заах хичээл

  • Q.MAC703 3кр Логистикийн зардал
  • Q.MAM710 3кр Бизнес процессын шинжилгээ, оновчлол
  • Q.MAC707 3кр Агуулах, түгээлтийн менежмент

 Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий, бүрэн бөглөсөн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет)
  • Боловсролын зэргийн дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. Гадаадад боловсрол эзэмшсэн бол дипломоо нотариатаар батлуулан, баталгаат орчуулга хийлгэсэн байх)
  • Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар эсвэл лавлагаа
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа

Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 18:00 цаг хүртэл hr@must.edu.mn хаягаар ирүүлнэ.

ШУТИС-ийн Хүний нөөцийн алба

Утас: 11-326409, 11-322393

Affiliated schools