link

ШУТИС-Коосэн технологийн коллежид Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгч сонгон шалгаруулж ажилд авна
2024-03-21 15:40 ЗАА

Захиалж буй ажлын байрны нэр: Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгч

Орон тоо: 1

ШУТИС-Коосэн технологийн коллежийн Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг ШУТИС-Коосэн технологийн коллежийн захирлын 2024 оны 03-р сарын 20-ний өдрийн А/15 дугаар тушаалаар батлагдсан сонгон шалгаруулах ажлын хэсэг Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулж ажилд авна.

Нэг. Тэнхимийн эрхлэгчийн нэр дэвшигчид тавигдах шаардлага

ШУТИС-Коосэн технологийн коллежийн Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд нэр дэвшигч нь ШУТИС-ийн “Салбар, тэнхимийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 7.2.3, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-ын 7.1.3 дахь заалт, тус албан тушаалын тодорхойлолтод заасан шалгуур, шаардлагыг хангасан байх. Үүнд:

Боловсрол

  • Сургуулиас бэлтгэн гаргадаг аль нэг мэргэжлээр суурь дээд боловсрол эзэмшсэн, тухайн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно.

Мэргэжил

  • Тэнхимийн сургалт явуулдаг чиглэлээр суурь дээд боловсрол эзэмшсэн.

Мэргэшил

  • Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр мэргэшсэн.

Туршлага

  • - Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан,
  • - Сургалт, судалгааны арга зүй, багшлах ур чадварыг бүрэн эзэмшсэн байх

Хоёр. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Төрийн албан хаагчийн анкет, зурагтай Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (Е-mongolia системээс лавлагаа авч болно)
  • Боловсролын түвшин, эрдмийн цол зэргийг тодорхойлсон баримт бичиг (хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах)-ийн хуулбар
  • Тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажлын туршлагыг хангасан тухай нотлох баримт (нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэр)-ийн хуулбар, лавлагаа
  • Бүтээлийн жагсаалт
  • ШУТИС-ийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөтэй уялдуулан тэнхимийг хөгжүүлэх хөтөлбөр

Тайлбар: Бүрдүүлсэн баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө бүрэн хариуцна.

Гурав. Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

  • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэний холбогдох баримт бичгийг ШУТИС-Коосэн технологийн коллежийн 402 тоот өрөөнд өөрийн биеэр хүлээлгэн өгнө.
  • Хүлээн авах хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагаас 2023 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 17:00 цаг хүртэл.
  • Холбоо барих дугаар: 99093566, 77110097 (Ажлын цагаар):

СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Affiliated schools