link
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлгийг гардуулав
ШУТИС нь Япон улсын “Сүмитомо корпораци”-тай хамтран ажиллах гэрээг 2010 онд анх байгуулсан. Тэтгэлгийн шалгаруултын болзлыг хангасан оюутнуудад тэтгэлгийг жил бүр олгосоор ирсэн. 2023-2024 оны хичээлийн жилд шинээр шалгарсан болон үргэлжлүүлэн авч байгаа 20 оюутанд 650 ам.доллартай тэнцэх төгрөгийн тэтгэлэг олгогдож байгаа бөгөөд амжилттай суралцсан тохиолдолд үргэлжлүүлэн авах боломжтой байдгаараа онцлог юм. Энэ удаагийн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2024 оны 04 дугаар сарын 17-ны өдөр болж өндөрлөлөө. Ёслолын ажиллагаанд Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба (ГХНТА)-ны мэргэжилтэн Г.Онон болон “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Югэ Ясүши, тэтгэлэг хариуцсан менежер Б. Сансармаа нар хүрэлцэн ирж оролцож шалгарсан 20 оюутанд тэтгэлэгийн батламжийг гардуулан өглөө.
Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа шалгарсан оюутнуудад баяр хүргэж, цаашид суралцаж буй салбар бүртээ мундаг инженер, шилдэг менежер, манлайлагч болохын төлөө хичээн суралцахыг хүсэв. “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Югэ Ясүши “Хичээнгүйлэн шамдан суралцсан мэдлэгээ зэвсэг болгон ашиглаж, хариултгүй асуудлын шийдлийг олох чадвартай хүчирхэг оюун ухаантай нэгэн болохыг оюутнуудад захиад, Сүмитомо корпорацийн энэхүү тэтгэлэг та бүхнийг ухаалгаар тунгаан бодох чадвартай мэргэжилтнүүд болоосой гэсэн дэмжлэг юм шүү” гэж хэллээ. Тэтгэлэгт шалгарсан оюутнуудаа төлөөлөн МХТС-ийн программ хангамжийн инженерчлэл мэргэжлээр суралцаж буй 1-р курсын оюутан Д.Ууганбаяр үг хэлэхдээ “Би багаасаа хүсч мөрөөдсөн мэргэжлээрээ суралцаж буй. Бид бүхэнд хүсэл мөрөөдөл, зорилго бий. Энэ зорилгоо биелүүлэхэд Сүмитомо корпораци тусалж байгаад үнэхээр баярлаж байна” гэв.
Сүмитомо корпорацийн хамт олонд тогтвортой, үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байгаад талархал илэрхийлэхийн ялдамд нийт тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууддаа амжилт хүсэе!
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)