link
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, “Бадрах Энержи” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны 4 дүгээр сарын 22 өдөр “Бадрах Энержи” ХХК-ийн НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ амжилттай зохион байгуулагдлаа.
“Орано” групп нь Монгол Улсад 27 жилийн өмнөөс ураны эрэл хайгуулын ажлыг эхлүүлсэн. Улмаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулаас олборлолтын үйл ажиллагаанд шилжих, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс “Бадрах Энержи” ХХК-ийг үүсгэн байгуулан ажиллаж байна.
“Бадрах Энержи” ХХК Дорноговь аймгийн нутагт нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж Монгол Улсын ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатанд ирээд буй төсөл юм. “Бадрах Энержи” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд нийт ажилчдын 96 хувь нь Монгол Улсын иргэн байх юм. 2021-2022 онд гүйцэтгэсэн Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт дээр ажилласан ажилчдын 50 гаруй хувийг орон нутгийн иргэд бүрдүүлж байв. Үндсэн олборлолт эхлэхэд шинээр 1600 гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болно.
Иймд Монгол Улсад геологи, гидрогеологи, уул уурхайн салбарын боловсон хүчнийг голлон бэлтгэж буй ШУТИС-ийн профессор, багш, оюутнуудад үйл ажиллагаа болон хүний нөөцийн талаарх танилцуулга “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулав. Мөн өдөрлөгт “Бадрах Энержи” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн захирал Ануар Кaден хүрэлцэн ирж оюутнуудад ажлын байрны бүртгэл, цалинтай дадлага хийх боломжийн талаарх хэрэгцээтэй мэдээллийг хүргэлээ.
“Бадрах Энержи” ХХК нь Монгол, Франц улсын хооронд “Орано” группийн мэргэжлийн экспертизийн туршлага солилцох, төгсөх ангийн оюутныг дадлагажуулах, хамгийн орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөн ажиллахтай холбоотой олон сургалт, хөтөлбөрийг цаашид ШУТИС-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)