link
"Монголын инновацын 7 хоног 2024” арга хэмжээ 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ удаад 2024 оны 4 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд монголын инженер, старт апуудын өлгий нутаг Орхон аймгийн Эрдэнэт хотод зохион байгуулснаараа онцлог боллоо. Монголын старт апуудын 50 гаруй хувь нь Эрдэнэт хотоос гаралтай залуучууд байдаг ажээ.
"Монголын инновацын 7 хоног 2024” арга хэмжээ хүрээнд “Эрдэм хакатон” демо дэй, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” онол, практикийн хурал, “Хөгжлийн төлөөх инновацын түншлэл” форум, AGRI showcase, Startup networking хурал, инновацын үзэсгэлэн, Хөдөө аж ахуй, Газар тариалангийн технологийн сургалт хэлэлцүүлэг, InnoTalk ярилцлага зэрэг нийт 8 арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
ШУТИС-аас оролцогч талуудтай хамтран “Хөгжлийн төлөөх инновацын түншлэл-2024” үндэсний форум, хэлэлцүүлэг, инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэнг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолборт “Хөгжлийн төлөө хамтаръя” уриа дор Төр-ШУ-Аж үйлдвэрийн төлөөлөл эрдэмтэд, инженер техникийн ажилтнуудыг хамруулан өргөн хүрээнд зохион байгуулав.
“Хөгжлийн төлөөх инновацын түншлэл-2024” форум, үзэсгэлэнг “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” Шинжлэх ухаан, технологийн их сургууль, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль хамран зохион байгуулж байна.
Нээлтийн ажиллагаанд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал нар оролцож үг хэллээ.
Форумд “Төр-Шинжлэх ухаан-Аж үйлдвэрийн инновацын түншлэл” сэдвээр БШУЯ-ны ШУТБИХХЗГ-ын дарга Д.Баттогтох, “Аж үйлдвэрийн инновацын хөгжил” сэдвээр Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, “Инженерийн боловсролын инновац” сэдвээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал Т.Намнан нар үндсэн илтгэл тавьж оролцлоо.
Форумын II хэсэгт Төр-Шинжлэх ухаан-Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны хөгжлийн шийдэл хэлэлцүүлгийг зохион байгуулж Модератороор МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар, Панелистаар БШУЯ-ны ШУТБИХХЗГ-ын дарга Д.Баттогтох, ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал Т.Намнан, БШУЯ-ны ШУПЗ-ны гүйцэтгэх захирал, Б.Амарсанаа, Эрдэнэс ҮТП ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр, Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн паркийн захирал Г.Энхбаяр нар тус тус оролцож хэлэлцүүлэг өрнүүллээ.
Соёл урлагийн цогцолборын үзэсгэлэнгийн танхимд 34 байгууллагын 100 гаруй инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн гарчээ.
"Монголын инновацын 7 хоног 2024”, “Хөгжлийн төлөөх инновацын түншлэл-2024” форум, үзэсгэлэнг зохион байгуулагч, оролцогч ШУТИС-ийн бүх бүрэлдэхүүн сургуулийн төлөөлөл болсон 100 гаруй багш нар аж үйлдвэртэй танилцах аялалд оролцож ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль,"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-тай танилцлаа.
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)