link
АНЭУ-ын Абу Даби хотод Жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Ази тивийн аварга шалгаруулах Жюү жицүгийн тэмцээний монголын U21 ангиллын анхны тэмцээний -63кг жинд барилдсан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний чанар аюулгүй байдал мэргэжлийн 2 дугаар дамжааны оюутан Э.Халиун алтан медалийн эзэн боллоо.
Э.Халиун финалын барилдаанд АНЭУ-ын тамирчинтай ур чадвараа сорьж ялжээ. Монголын Жюү жицүгийн U21 ангиллын анхны Ази тив аваргын алтан медалийг хүртэж байна.
Түүнчлэн оюутан Э.Халиун нь АбуДаби хотноо болсон “Abu Dhabi Grand Slam” Жюү жицүгийн их дуулга тэмцээний хөх бүсний -62кг жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн амжилтыг тус тус үзүүллээ. Тус Жюү жицүгийн их дуулга тэмцээнд манай улсын 55 тамирчин дэвжээнд гарч өрсөлдсөн байна.
Эх орон, их сургуулийн нэр хүндийг олон улсад өндөрт өргөсөн ШУТИС-ийн оюутан, Жюү жицүгийн Ази тивийн аварга Э.Халиун танд их сургуулийн нийт хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)