link
Монгол Улсад Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ууган мэргэжил “САНТЕХНИКИЙН ИНЖЕНЕР” бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн хүрээнд ШУТИС, БАС-ийн “Хүрээлэн буй орчны инженерийн салбар”, “Нийслэлийн Засаг даргын тамгын газар”-тай хамтран “Тогтвортой хөгжил, Хүрээлэн буй орчны инженерчлэл-2024” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024.05.24-д зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагааг ОСНААУГ, General Fittings, Шүрэн хаан уул ХХК, Хүрд ХХК, Дөрвөн гүн ХХК, Түшиг багана ХХК-ууд ивээн тэтгэн, дэмжин оролцов.
Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд БНСУ-ын Конкук их сургуулийн Барилга, хүрээлэн буй орчны инженерийн салбар, Италийн Неаполийн Федерико II их сургуулийн Архитектурын салбар, DiARC хот төлөвлөлтийн хэсэг, ОХУ-ын Якутск, Хойд-Дорнодын Холбооны Их сургуулийн Инженер Технологийн Сургуулийн профессорууд мөн БНСУ, Сөүлийн ус дахин боловсруулах корпораци, БНХАУ-ын ZongXin Байгаль орчныг хамгаалах групп, Бээжин, Keneng Tengda Мэдээллийн технологийн компанийн судлаач, инженерүүд илтгэл тавьж оролцлоо.
“Тогтвортой хөгжил, Хүрээлэн буй орчны инженерчлэл-2024” олон улсын эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь Ус хангамж, ариутгах татуурга, Хаягдал боловсруулах технологи, Халаалт, агаар сэлгэлт, кондиционер, Сантехник инженерийн байгууламжтай холбоотой гадаадын болон дотоодын эрдэм шинжилгээний үр дүн, инженерчлэлтэй холбоотой шинэ, дэвшилтэт технологийн туршлага солилцох, хэлэлцэх, түгээн дэлгэрүүлэх юм. Тус хуралд 5 улсын нийт 13 гаруй байгууллагын 60 гаруй судлаачдын 40 эрдэм шинжилгээний бүтээл ирсэн ба бүтээлийн хуулбарлалт, хянан магадалгаа хийгдсэн 32 бүтээлийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийн №24(03)327 тусгай дугаарт хэвлэв.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн Захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд, БАС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Аюурзана нар үг хэлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.
“Тогтвортой хөгжил, Хүрээлэн буй орчны инженерчлэл-2024” олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Усны чанар, аюулгүй байдал, ус хангамжийн системд горимыг оновчилж эрчим хүчний хэмнэлт гаргах, үйлдвэрийн усны найрлага, цэвэрлэгээ, хог хаягдлын менежмент, органик хаягдлаас биохий гарган авах судалгаа, ба орон сууц, олон нийтийн барилгын тав тух, дотор агаарын чанар, агаар сэлгэлтийн системийн шийдлүүд, зайлуулах агаарын дулааны насос ашиглан хэрэглээний халуун ус бэлтгэх судалгаа, Барилгын салбарын ногоон санхүүжилтийн өнөөгийн байдал, Агаарын бохирдол ба олон улсын хамтын ажиллагаа, Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөний зураглал, Сөүлийн ус хангамж, ариутга татуургын систем, Молекулын мембран, түүний хэрэглээ, Бохир ус цэвэрлэх дэвшилтэт технологид хатуу хог хаягдлыг ашиглах, Жижиг шатаах зуухан дахь цеолит агуулсан фильтерийн бүтээмжийн судалгаа” зэрэг сэдвээр монгол хэлээр 8, англи ба хятад хэлээр 7 илтгэл танхим, цахим хосолсон хэлбэрээр тавигдсан. Мөн магистр докторын 6, мэргэжил сурталчлах 6 багийн ханан илтгэл тавигдсан.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд бүтээлээ илгээсэн, бүтээлээ хэлэлцүүлсэн бүх судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүддээ эрдэм судлал, инженерчлэлийн өндөр амжилт хүсье.
Хурлын үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн захиргаа, ивээн тэтгэн дэмжин оролцсон ОСНААУГ, Шүрэнхаан Уул, General Fitting, Дөрвөн гүн, Түшиг багана, Хүрд компанийн хамт олонд талархал илэрхийлье.
Мэдээ бэлтгэсэн.
ШУТИС, Барилга архитектурын сургуулийн
Хүрээлэн буй орчны инженерийн салбар
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)