link

ШУТИС-ийн харьяа ХҮСХХ-ийн залуус "Startup 2024" улсын уралдаанд III байранд орлоо
2024-05-30 15:09 ЗАА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилсан "Стартап 2024" гарааны бизнесийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар, JCI Монгол ТББ, Стартап Монгол ТББ хамтран 2024 оны 5 сарын 15-наас 29 өдрүүдэд 3 үе шатны шалгаруулалтаар зохион байгууллаа.

ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн залуу судлаачдын ЦАГААН АЛТ баг уг уралдаанд оролцож улсын хэмжээнд 198 багтай өрсөлдөж 1-р шатны шалгаруулалтаас 40 баг, 2-р шатнаас шилдэг 12 багт шалгарч 2024 оны 5-р сарын 29-н өдрийн "DEMO DAY" эцсийн шалгаруулалтаас III байрт орсон амжилт гаргалаа.

Мөн түүнчлэн JCI байгууллагаас эдийн засгийг сэргээх, залуу бизнес эрхлэгчдийн олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор санаачилсан "Creative Young Entrepreneurs” олон улсын тэмцээнд “Стартап 2024” тэмцээний шилдэг оролцогчдоос 7 багийг шалгаруулан материалыг илгээсэн бөгөөд ШУТИС-ийн харьяа ХҮСХХ-ийн “Цагаан алт” баг Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх боломжтой болоод байна.

Affiliated schools