link

Газар хөдлөлт инженерчлэлийн лабораторийн нээлт
2024-06-25 17:26 ЗАА

2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ШУТИС-ийн төв байрны задгай талбайд MJEED төслийн хүрээнд БАС дээр хэрэгжиж буй "Монгол орны хүрээлэн буй орчин, газар хөдлөлт инженерчлэлийн судалгаа хөгжүүлэлт" сэдэвт төслийн лабораторийн нээлт боллоо.

Япон улсын Тохокү их сургуультай 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа хамтарсан судалгааны зорилтын нэг болох уг “Газар хөдлөлт инженерчлэлийн лаборатори” нь Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлтийг бүртгэх станцуудын сүлжээ бүхий барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэлтийн судалгааг гүйцэтгэх хүчин чадалтайгаар байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд БШУЯ, JICA, ОБЕГ, Нийслэлийн ЗДТГ, ШУТИС, гүйцэтгэгч компаниудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.

Affiliated schools